Манай улсад “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” олон улсын хурал болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зүүн Тимор Улсын газрын тосны сайд Алфредо Мануэл Да Крюз Валерио Пайрес, Бүгд Найрамдах Киргиз Улсын Геологи, ашигт Малтмалын газрын дарга Зилалиев Душенбек Текшербекович, Норвегийн Осло төвийн төслийн захирал Рэкстин Клаис нарыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр манай улсын Ерөнхийлөгч “Манай улс байгалийн баялгаа зөв зохистой ашиглахыг эрхэмлэдэг ардчилсан нээлттэй орон. Бид гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн орчноо сайжруулсаар байгаа. Авлигын индексээрээ урагшилж, авлига буурч байна. Та бүхнийг хүрэлцэн ирж, уулзаж ярилцаж байгаад баяртай байна” гэсэн юм.
| Ц.Элбэгдорж: Бид гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн орчноо сайжруулсаар байгаа | ||
| Үзсэн: 451 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.