Шууд Chart

Сүмбэр сумд мал төллөлт энэ сарын 10-нд эхэлжээ

2016-03-21 11:46:17

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хэмжээнд мал төллөлт энэ сарын 10-наас эхэлсэн байна. Өнгөрсөн жил зүүн аймгуудад их цастай, хүйтэн өвөл болсон. Сүмбэр сумын нутагт ч гэсэн их хүйтэн байжээ. Харин гуравдугаар сарын эхний 10 хоногийн сүүлээр дулаарч, цас хайлсан. Долоо хоногийн өмнө ирсэн бол битүү цастай байх байсан гэж нутгийн малчид ярьж байна. Тус сумын малчин Б.Баасандорж “Бог мал төллөх хугацаанаасаа арай эрт төллөж байна. Энэ нь мал эцэж турсны шинж. Өөрөөр хэлбэл, хээл нь хүндэрч, ядрахаараа мал хэд хоногийн өмнө төллөдөг. Мөн энэ хавар олон ихэртэй байгаа нь малчдын санааг зовоож байгаа юм. Ихэр төл гарах нь мал өсөхөд нэмэртэй ч, хавар хатуурвал хамгийн эхлээд ихэр төлтэй мал муудаж, гурван амиа чангаах аюултай” хэмээн ярьж байлаа.

Сүмбэр сумын малчин Б.Баасандоржийнд “Монголын мэдээ” сувгийн сурвалжлах групп зочилсон юм. Сурвалжлагын дэлгэрэнгүйг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрүүдээс хүлээн авч үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сүмбэр сумд мал төллөлт энэ сарын 10-нд эхэлжээ  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй