Хаврын улиралд хүмүүсийн архаг хууч өвчин сэдэрч, ядаргаанд өртөх нь элбэг байдаг. Үүнтэй холбогдуулан Дундговь аймагт “Хаврын баяр, цайны баяр” арга хэмжээг зохион байгуулжээ.
Аймгийн хувьд тус цайны өдөрлөгийг тав дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд цайны өдөрлөгийн үеэр Битүү цай, Долоогоны цай, Цээнийн цэцэгтэй цай, Гангатай цай, Чага мөөгтэй цай зэрэг 30-аад нэр төрлийн цайг амталгаанд тавьсан байна.
Түүнчлэн Дундговь аймгийн хувьд “Мандал” цайгаа брэнд болгож, нэр төрлийг нь олшруулж, дан цайгаар дагнасан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
| “Хаврын баяр, цайны баяр” арга хэмжээ боллоо | ||
| Үзсэн: 530 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.