Шууд Chart

Хөдөлгөөний дутагдал нь зүрхний шигдээс өвчний гол шалтгаан болдог

2016-03-21 13:19:21

Хөдөлгөөний дутагдал нь хэт таргалалт, хүзүү, нурууны шохойжилт, зүрхний шигдээс, даралт ихсэх зэрэг өвчлөлийн гол шалтгаан болдог. Эдгээр өвчнийг хөдөлгөөнт дасгалын аргаар эмчилснээр хүний бие махбодын илч зарцуулалтыг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлж биед хуримтлагдсан хортой бодисыг гадагшлуулж зүрх, цусны эргэлтийг сайжруулж  даралт тогтворжуулдаг байна.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Сэргээн засах уламжлалт тасаг нь 14 төрлийн эмчилгээгээр иргэдэд үйлчилж байна.  Сүүлийн жилүүдэд иргэд эм тарианаас татгалзаж дасгал хөдөлгөөн, уламжлалт эмийн бус эмчилгээг илүүд үзэх болсон байна.

Хөдөлгөөнт дасгалыг сарвуу, өвдөг, тохой зэрэг хүний биеийн  жижиг үеэс эхлэн том үе рүү шилжүүлэн 11 төрлийн дасгал хөдөлгөөнийг татлага, шарлага, бариа засал, иллэг эмчилгээтэй хавсран хийдэг байна. Энэ эмчилгээ хөдөлгөөний алдагдлыг арилгах нөхөн сэргээх үйлчилгээ нь илүү үр дүнтэй байдаг учраас аймгийн Нэгдсэн эмнэлэгийн сэргээн засах уламжлалт тасагт сард 60-аад хүн тогтмол ханддаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөдөлгөөний дутагдал нь зүрхний шигдээс өвчний гол шалтгаан болдог  
Үзсэн: 3082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй