Шууд Chart

Ж.Бадраа агсны 90 насны ой тохиож байна

2016-03-21 14:58:01

XX зууны шилдэг дуу “Халуун элгэн нутаг”-ийн зохиолч Жамцын Бадраа агсны 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн ёслол өнөөдөр боллоо. Түүний энгийн хэр нь хамгийн аугаа утга санааг аливаа уран бүтээлдээ илэрхийлдэг нь одоогийн залууст  том үлгэр дуурайлал болж байдгийг уран бүтээлчид онцолж байна.

Эх орондоо хайртай хүн бүхний зүрх сэтгэлээс уяатай байдаг энэ дуу нь зөвхөн Монголд бус Халимаг, Буриад, Өвөрмонголд дуулагдаж, Монгол туургатны сүлд дуу болсон гэхэд болно. Хамгийн анх “Түмний нэг” кинонд дуучин н.Эрдэнэбулган дуулж байснаас хойш Жаргалсайхан, Зангад гээд үе үеийн уран бүтээлчид энэ дууг амилуулсаар иржээ. Жамцын Бадраа агсантай нэгэн үед уран бүтээл туурвиж явсан нөхөд нь түүнийг энгийн хэрнээ энгүй хүн байсныг хэлж байна.

Аливаа уран бүтээлдээ энгийн хэрнээ аугаа утга санааг гаргаж ирдэг нь Жамцын Бадраа агсныг ямар чансаатай уран бүтээлч байсныг харуулдаг гэж уран бүтээлчид онцоллоо.

Жамцын Бадраагийн хувьд дууны яруу найргийн 300 орчим бүтээл туурвижээ. Мөн Монгол ардын дуу, хөгжмийн түүх, уламжлал, онолын асуудлаар 60 гаруй шүүмж, өгүүлэл нийтлүүлж байсан байна. Өнөө цагийн хэл бичиг, утга зохиолын салбарт ч түүний хийж бүтээсэн бүхий л үйл хэрэг хамгийн тод томруунаар үлдсэн юм. Уламжлалт урлагийн олон улсын наадам, симпозиумыг эх орондоо зохион байгуулж, гадаадад түгээн дэлгэрүүлэх их ажлыг ч мөн гүйцэтгэж байжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ж.Бадраа агсны 90 насны ой тохиож байна  
Үзсэн: 1303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй