Малчдад олгох ноосны урамшууллыг ирэх дөрөвдүгээр сард олгохоор Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаал гарсан. Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчдад энэхүү урамшууллыг олгох юм. 2015 онд 18 тэрбум төгрөгийг ноосны урамшуулалд олгосон бол энэ онд 19.6 тэрбум төгрөгийг олгоно.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Улсын сайн малчин н.Гантуяагийнх 3500 гаруй толгой малтай. Өнгөрсөн жил ноосны урамшууллаас 2 сая 400 мянган төгрөг авч байжээ.
| Ноосны урамшууллыг ирэх сард олгоно | ||
| Үзсэн: 557 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.