Төвийн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар зуншлага тааруу, өвөл цас ихтэй байсан. Тиймээс олон малчин отроор өвөлжиж, хавартай золгожээ. Зарим малчин аймаг, сум алгасан 1000 гаруй км нүүсэн тухай ч орон нутгийн удирдлагууд ярьж байлаа. Харин манай сурвалжлах групп Төв аймгийн Сэргэлэн сумаас отроор гарсан малчид нутаг буцаж яваатай таарсан юм. Тэд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт өвөлжсөн байна.
Өнгөрсөн зун Төв аймгийн ихэнх нутаг гантай байсан. Тэр дундаа Сэргэлэн, Баянцагаан суманд бараг зун болоогүй байна. Гэтэл намар эрт цас орж, цочир хүйтэрсэн нь малчдыг хол явж, отор хийхэд хүргэжээ. Эдгээр малчин ойролцоох сум руу 300 гаруй км газарт нүүж өвөлжөөд одоо буцаж яваа нь энэ юм.
Тэд анхны цасны дараа буюу 11 дүгээр сард оторт гарсан. Харин отроор очсон нутагт цас бага байсан учраас мал турж эцэх нь бага онд оржээ. Удахгүй мал төллөнө. Үүнээс урьтаж оторчид нутагтаа очихоор ийнхүү зорьж явна.
Малын хээл хүндэрсэн учраас тууврын замд амархан улдаж, доголно. Тиймээс хариулгаар туусаар нэлээн хэд хоножээ. Гэхдээ одоо газар ойртож, нутгийн бараа харагдаж эхэлсэн тул алзахгүй ээ гэж тэд ярьж байлаа.
Сэргэлэн сумын малчин н.Мөнхбаяр нутгийнхаа сайн мэдэх хэдэн айлыг нэгтгэн Баянжаргалан суманд нутаг хөөж очсон нь энэ жилийн хувьд хожсон байна. Учир нь нутагтаа өвөлжсөн мал их турж эцсэн тухай тэд ярьж байлаа.
Дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс үзээрэй.
| Отрын малчид нутаг буцаж байна | ||
| Үзсэн: 1178 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.