Шууд Chart

2015 онд цементийн импортыг 46 хувиар бууруулсан

2016-03-21 16:47:36

Хөтөлийн цементийн үйлдвэр дэвшилтэд хуурай технологиор цемент үйлдвэрлэж эхэлсэн. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 2 сая тонн цемент зах зээлд нийлүүлэх боломжтой. Хоногт 3000 тонн цементийн чулуулаг үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэр ашиглалтад орсноор цементийн үнийг тогтворжуулж чадсан. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, цемент импортлохгүй байхыг хэрэглэгчдээс хүсч байлаа.

Хөтөлийн цементийн үйлдвэр дотоодын хэрэглээний 60 хувийг дангаараа хангах боломжтой. Манай улсын хүн бүрт 1.5 тонн ноогдох хэмжээний цементийг бид дотооддоо үйлдвэрлэж байна. Чанарын хувьд ч импортын цементээс өндөр байдгийг олон жил хамтран ажилласан хэрэглэгчид нь хэлж байна.

Хуурай аргын технологийг нэвтрүүлэхийн тулд тус үйлдвэр 260 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн Чингис бондын хөрөнгөөс 60 сая долларын санхүүжилт олгожээ. Хөтөлийн цементийн үйлдвэрийн хүчин чадал сайжирснаар цементийн импортыг 46 хувиар бууруулж чадсан. Мөн 1.2 тэрбум төгрөгийн цементийг экспортод гаргасан байна. Энэ нь гадны зах зээл рүү урсаж байсан 42 сая долларыг дотооддоо үлдээж чадсан гэсэн үг. Хөтөлийн цементийн үйлдвэр бүтээгдэхүүндээ 60-100 жилийн баталгаа өгч чадна гэж байлаа.

Дотоодын эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулахын тулд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой. Монгол Улсыг монголчууд л хөгжүүлнэ. Сүүлийн  25 жилийн хугацаанд  нэг ч гадаадын шууд хөрөнгө оруулалт боловсруулах  үйлдвэрт орж ирээгүй. Харин энэ ажлыг үндэсний үйлдвэрлэгчид хийж байна. Үүний тод жишээ нь Хөтөлийн цемент шохойн  үйлдвэр. Яг ийм жишгээр бусад  дагалдах  үйлдвэрүүд болон  нефть боловсруулах, зэс баяжуулах зэрэг мега төслүүд хөдлөх  ёстой гэж Аж үйлдвэрийн сайд хэрэглэгчидтэй уулзалтах үеэрээ онцоллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2015 онд цементийн импортыг 46 хувиар бууруулсан  
Үзсэн: 1106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2016-03-22 08:04
mongolchuudaa demjinee
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2016-03-22 07:38
За үнээ хямдруулбал хэргэлнээ. Алслагдсан аймгуудад хэд болж очих вэ. Мэдээж ачааны зардал нэмэгдээд үнэ нь 2 дахин нэмэгдэж 1 шуудай цемент 15000 болж очно. Харин ойролцоо хилээс хятат цемент авбал хамаагүй хямд бна. Хий л яриад байна. Үүнийг зохицуул. Бүтээгчид баярлана шүү. Биесээ магтах болоогүй байна. Хятад цементыг манайхан хэргэлэхээ больж дандаа танайхыг хямп үнээр авдаг болсон цагт та бүхнийг бид хангалттай магтаж өгнөө.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-03-21 21:09
Ерөөсөө барилгын салбар зогсолтонд орчихсон юм чинь цементийн хэрэглээ ч бас хумигдаж таарна биз дээ? Тэхээр хятад цемент гүйлгээ муутай байх нь ойлгомжтой. Бондын зээл авчихсан үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хүчээр шахаж байж л борлуулахгүй бол яаж мөнгөө гаргаж авах вэ? Манайхан өөр бас импорт буурсаны улмаас баланс эерэг гарахад ашигтай ажилласан, эдийн засаг өсөлттэй байна гэж алгаа ташаад байгаа.
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-03-21 17:59
2015 онд юу барьсийн

Бидэнтэй нэгдээрэй