Шууд Chart

Сумын нийгмийн даатгалын байцаагчдын анхдугаар зөвлөгөөн эхэллээ

2016-03-21 17:41:52

Сумын нийгмийн даатгалын байцаагчдын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ чуулганаар иргэд, малчдад хамгийн  ойрхон ажилладаг сумдын нийгмийн даатгалын байцаагчдыг чадавхжуулж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилт тавьжээ.

21 аймаг, 330  суманд эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэдэг нийгмийн даатгалын байцаагчдыг цуглуулсан нь нэгдүгээрт, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн чиглэлээр өөрчлөлт оруулсан, шинээр баталсан хууль, тогтоомжуудыг таниулах, нэгдсэн  нэг ойлголтод хүрэх гол зорилготой. Тухайлбал, энд тун удахгүй буюу ирэх наймдугаар сараас эхлээд бие даасан шинэ тогтолцоогоор иргэдэд хүрэх эрүүл мэндийн даатгалын системийг дурдаж болох юм. Яг ямар өөрчлөлт орж байгаа тухайд, нийгмийн даатгалын байцаагч нар хэрхэн ажиллах тухайд тодорхой мэдээллүүдийг өглөө.

Зөвлөгөөний үеэр сумдад - нийгмийн даатгалын анхан шатны нэгжүүдэд ажилладаг байцаагчдынхаа үгийг сонсож, иргэдэд хүрч байгаа нийгмийн даатгалын үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар саналыг сонссон юм. Байцаагчдын хувьд малчид сүүлийн жилүүдэд сайн дурын даатгалд хамрагдах нь ихэсч байгаа. Ач холбогдлыг нь ч сайн ойлгож эхэлсэн. Гэхдээ  анхаарч, авч хэлэлцэх зүйлс байгааг хэлж байлаа.

Нийгмийн даатгалын байцаагчдын анхдугаар зөвлөгөөнд сумдын 459 байцаагчаас гадна орон нутгийн нийгмийн даатгалын хэлтсүүдийн удирдлагууд, холбогдох албаныхан нийт 520 гаруй хүн оролцож байна. Анхдугаар зөвлөгөөн маргааш үргэлжилнэ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сумын нийгмийн даатгалын байцаагчдын анхдугаар зөвлөгөөн эхэллээ  
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-21 17:48
анхан шатныхандаа юм дуулгах нь буруу биш шүү

Бидэнтэй нэгдээрэй