![](/uploads/201310/news/thumb/00ce3ee8c73a6dabba8cd0ada6a1d0bc_x3.jpg)
Энэ улирлыг дуустал “Эвертон” клубт зээлээр тоглох гэрээ байгуулсан Бельгийн шигшээ багийн залуу довтлогч Ромелу Лукакуг “Челси” эргүүлэн дуудах эрхгүй гэдгийг Роберто Мартинес мэдэгдлээ. Өнгөрсөн улиралд “Вест Бромвич” клубт тун сайн тоглож, 17 гоол оруулсан бельги залуу өнгөрсөн шөнө “Ньюкасл Юнайтед” клубийг 3:2 харьцаатай хожсон тоглолтод хоёр гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн. “Челси” клубийн дасгалжуулагч Жозе Моуриньо Лукакуг үндсэн бүрэлдэхүүнд тоглох түвшинд хүрээгүй гэж үзсэн учраас “Эвертон” клуб рүү зээлээр явуулсан. Гэвч Лукаку Цэнхэрүүдийн үндсэн довтлогч Фернандо Торрес, Самуэл Это`О нараас ч илүү сайн тоглож байна. “Эвертон” өнгөрсөн шөнө Шаазгайнуудыг хожсноор Премьер лигийн хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Харин “Челси” тавдугаар байрт бичигдэж байна.
“Челси” Ромелу Лукаку илүү сайн тоглолоо | ||
Үзсэн: 1654 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.