УИХ-ын дарга З.Энхболд Завхан аймагт ажиллаж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн Монгол Улсын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Иргэдийн хамгийн их сонирхсон сэдэв нь хөдөө аж ахуй байсан болохоор УИХ-ын дарга З.Энхболд “Уул уурхай дагасан эдийн засгийг өөрчилж, хөдөө аж ахуйн салбарыг дэмжихэд бодлого чиглэлээ тусгаж байгаа. Засгийн газраас эхний ээлжинд “Сайн малчин” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Мөн малын гаралтай түүхий эдийг биотехнологи, нанотехнологийн түвшинд боловсруулвал шинэ боломж нээж, энэ төрлийн эхний үйлдвэрлэл Монгол Улсад явагдаж, экспортолж байгаа” гэсэн юм.
| УИХ-ын дарга Завхан аймагт ажиллав | ||
| Үзсэн: 459 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.