Улсын хэмжээнд жилд 10 мянга гаруй хүн нохойд хазуулж, эрүүл мэндээрээ хохирсныг эмч, мэргэжилтнүүд судлан тогтоожээ. Гэвч манай улс өнөөдрийг хүртэл энэ асуудлаас урьдчилан сэргийлэх ямар нэгэн эрхзүйн зохицуулалт хийгээгүй байна. Тиймээс дээрх үзэгдэл жил ирэх тусам олширч байгаа юм.
Жишээ дурдахад, хэдхэн хоногийн өмнө СХД-т оршин суух дөрвөн настай хүү хажуу айлынхаа Дундад Ази үүлдрийн нохойд уруулж нас барсан. Тэгвэл өнөөдөр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гурван настай хүү өөрийн тэжээвэр нохойдоо уруулжээ. Түүний аав “Тухайн үед хүүхдээ хашаан дотор тоглож байхад нь би нохойгоо уясан бол ийм хэрэг гарахгүй байлаа” гэж харамсаж байв.
Судалгаанаас үзэхэд тэдгээр иргэний олонх нь эзэнтэй нохойд уруулжээ. Шалтгаан нь орон сууцныхан нохойгоо гадуур авч явахдаа хошуувч зүүдэггүй, гэр хорооллынхон уядаггүйгээс үүдэлтэй гэнэ.
Тиймээс эмч нар “Хэн нэгэн нохойд хазуулвал галзуу өвчин тусах өндөр магадлалтай. Иймд заавал тусгай эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэв.
Уг нь хөгжингүй улс оронд гэрийн тэжээвэр амьтан, ялангуяа нохой тэжээх нь элбэг. Гэхдээ иргэд нь нохойгоо гадуур авч явахдаа хүзүүнээс нь оосорлож явах, эсвэл хошуувч зүүлгэх ёстой гэсэн хатуу шаардлагатай байдаг. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол дурын иргэн цагдаад хандан нохойг устгуулах эрх зүйн тогтолцоо ч байдаг аж. Гэтэл бид нохойд уруулахаа өнөөдрийг хүртэл энгийн зүйл мэт ойлгодог нь маш буруу юм.
| Нохойд уруулах тохиолдол гарсаар байна | ||
| Үзсэн: 2269 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.