Шууд Chart

Завханы үйлдвэр эрхлэгчид чуулав

2016-03-23 18:07:38

Завхан аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалтад 24 сумын 250 гаруй төлөөлөгч оролцлоо. Сум, суурин газарт үйлдвэр, аж ахуй эрхэлж буй хүмүүс хамтран ажиллах, бизнесээ өргөжүүлэх чиглэлээр энэхүү чуулганд саатаж, саналаа солилцохын зэрэгцээ энэ салбарт Засгийн газраас баримталж байгаа бодлого чиглэлийн тухай ярилцлаа.

Тус аймагт улаан сонгино, ургамлын цай зэрэг брэнд бүтээгдэхүүн олон бий. Үүнийг бизнесийн эргэлтэд оруулж, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг тэлэх хэрэгтэй гэж чуулганд оролцогчид ярив. Гэхдээ нэг суманд нэг чиглэлийн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх, тухайн үйлдвэрлэлд шаардлагатай дэмжлэгийг сум орон нутгийн удирдлагаас хангах хэрэгтэй гэсэн юм.

Сонирхуулахад, дээрх аймгийн хэмжээнд 1600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 980 нь үйлдвэрлэл тогтмол эрхэлдэг байна. Үүний дийлэнх хувийг хүнсний болон хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүмүүс эзэлдэг аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Завханы үйлдвэр эрхлэгчид чуулав   
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй