Одоогоос 95 жилийн өмнө буюу 1921 оны энэ өдөр Монгол ардын Түр засгийн эрх баригчид Монгол Ардын Төв Хорооны дарга ба гишүүд 1921 оны гуравдугаар сарын 24-нд хамтран хуралдаж Засгийн олон яамдыг байгуулах, хоол хүнсний явдлыг сайжруулах аливаа бараа зүйлийг бүртгэх тухай зэрэг асуудал хэлэлцээд, Дотоод, Цэрэг, Сангийн зэрэг гурван яамыг байгуулж байжээ.
Үүнээс гадна Сангийн бөгөөд эдийн засгийн хэргийг Ардын түр Засгийн газрын дарга Д.Чагдаржавт хавсруулан эрхлүүлээд, Монголын үндэсний хувьсгалын ялалтыг хангахад шаардлагатай санхүү, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх үүрэг оноосон байна. Улмаар Ардын журамт цэрэг Улаан армийн хамт Нийслэл хүрээнд орж ирсний дараа 1921 оны долоодугаар сарын есөнд МАН-ын Төв хорооноос Ардын түр засгийн газрыг өргөтгөн байгуулж, засгийн дээд эрхийг төвлөрүүлэх шийдвэр гаргаснаар Засгийн газар Гадаад, Цэргийн, Сангийн, Дотоод, Шүүх гэсэн таван яамтайгаар зохион байгуулагдсан. Сангийн яамны тэргүүн сайдаар С.Данзан, дэд сайдаар О.Жамъян, эрхэлсэн түшмэлээр О.Гочийтский нарыг тус тус томилсон байна.
| 1921 оны энэ өдөр 3 яам байгуулагдаж байжээ | ||
| Үзсэн: 1176 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.