Шууд Chart

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого ирэх сарын нэгнээс эхэлнэ

2016-03-24 13:40:57

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг таван жил тутамд нэг удаа тоолж бүртгэлжүүлдэг. 2011 онд хийсэн тооллогоор манайд нийт 65 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бол энэ онд дээрх тоо нэг дахин нэмэгдсэн урьдчилсан дүн гарсныг албаныхан мэдээлж байна.

Өмнө нь улсын бүртгэлийн газар, статистикийн байгууллага тус тусдаа тооллого хийдэг байхад дүн мэдээ зөрөх тохиолдол багагүй гардаг байжээ. Харин энэ удаад нэгдсэн тооллого хийж, цахим сан бүрдүүлнэ. Ингэснээр улсын хэмжээнд хичнээн аж ахуйн нэгж, байгууллага байгаа тоог бодитой тогтоож, статистикийн мэдээлэлд бүрэн хамруулах боломжтой болох юм. Хамгийн сүүлд буюу 2011 онд хийсэн тооллогоор төсөвт болон төрийн бус байгууллага дийлэнх хувийг эзэлж байсан бол таван жилийн хугацаанд дээрх байдалд эрс өөрчлөлт оржээ. Өөрөөр хэлбэл 2015 оны байдлаар бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх хувь нь аж үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниуд байна.

Урьдчилсан тооцоогоор манайд 150 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Гэхдээ тэдний хэд нь тогтмол ажилладаг, хэд нь үйл ажиллагаагаа зогсоосон тухай мэдээлэл нэгдсэн тооллогоор тодорхой болох юм. Тооллого ирэх дөрөвдүгээр сарын нэгэээс эхэлж тавдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Тооллогын нэгдсэн дүн 11 дүгээр сард гарах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого ирэх сарын нэгнээс эхэлнэ  
Үзсэн: 335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-24 15:11
Улсын бүртгэлээр тодорхой л байгаа биз дээ 150 мянга гаруй л байгаа бол тийм л байж таарна шүүдээ хэд байгааг нь мэдэж байгаа юм бол юугийн нь тоолдог байна аа худлаа ажил хийсэн болох гэж, хүн амаа 10 жилд нэг тоолно, хүний малыг болохоор жил бүр худлаа тоолсон болно, мал өсгөсөн малчдыг шагнана ер ойлгохгүй юм, социализм аль хэдийн байхгүй болсон баймаар юм, Элбэгдорж Ренчино Монголыг Оросоор хэлмэгдүүлсэн, Элбэгдорж Цахиа Хятадаар хэлмэгдүүлж байна

Бидэнтэй нэгдээрэй