Шууд Chart

Хяналтын камераар илрүүлсэн зөрчилд торгууль ногдуулна

2016-03-24 17:26:34

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээгээр хяналтын камераар зөрчил илрүүлж, торгохоо больсон гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл болохыг Цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдлээ.

Тодруулбал, уг мэдээлэл шинээр батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуультай холбоотой. Шинэ батлагдсан хууль өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн учраас энэ хуулийг дагаж гарсан журмын дагуу торгох арга хэмжээг авч эхэлсэн. Харин хууль батлагдахаас өмнө дагаж мөрдөж байсан НИТХ-аас гарсан тогтоолыг хүчингүй болгосон нь ийнхүү иргэдийн дунд буруу ойлголт төрүүлжээ.

Нийслэл хотын 37 цэгт хяналтын камер ажиллаж байна. Хурд хэтрүүлсэн болон нэгдүгээр эгнээр хөдөлгөөнд оролцсон зэрэг зөрчлүүдийг илрүүлж, тухайн жолоочид торгуулийн хуудас хүргүүлж байна. Дээрх шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш нийт 250 гаруй мянган торгуулийн хуудсыг жолооч нарт хүргүүлжээ.

Хэрэв жолооч танд есдүгээр сарын 2-ноос хойш ирсэн торгуулийн хуудас байгаа бол ямар хууль, журмын дагуу торгуулийн арга хэмжээг авч байгааг тодорхой бичсэн байх аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хяналтын камераар илрүүлсэн зөрчилд торгууль ногдуулна  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй