Шууд Chart

НӨАТ-ын баримт хэвлэх кассын машины хамгийн доод үнэ 100 мянган төгрөг

2016-03-24 17:31:10

НӨАТ-ын баримт хэвлэх кассын машиныг 100 мянгаас нэг сая гаруй төгрөгөөр худалдан авах боломжтой. Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвд кассын машин нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд баримт хэвлэх машины олон төрөлт сонголтуудыг иргэдэд танилцууллаа.

Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа зарим  иргэн, аж ахуйн нэгж газрууд НӨАТ-ын баримт хэвлэх кассын машиныг өндөр үнэ өртөгтэй гэх шалтгаанаар худалдан авахгүй байх нь түгээмэл байгаа. Тэгвэл холбогдох албаныхан жижиг аж ахуйн нэгжүүд заавал үнэтэй кассын машин авах шаардлагагүй. Өөрийн хэрэглэдэг хуучин компьютер, эсвэл ухаалаг гар утсаа ашиглан тухайн иргэнд баримтыг нь олгож болох хувилбарыг ч санал болгоод байгаа юм.

Нэмж мэдээлэхэд, уг системийг нэвтрүүлснээр маш олон эерэг хандлага гарна. Далд эдийн засгийг ил болгоно, төсвийн орлого эрс нэмэгдэнэ, иргэдийн санхүүгийн боловсрол дээшилнэ, аж ахуйн нэгжүүд татварын тайлан гаргах хүндрэлээс сална гэх зэргээр олон талын ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НӨАТ-ын баримт хэвлэх кассын машины хамгийн доод үнэ 100 мянган төгрөг   
Үзсэн: 1710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй