Шууд Chart

“Хэвлэл мэдээлэл ба ил тод засаглал” хэлэлцүүлэг боллоо

2016-03-24 17:35:14

Хэвлэл мэдээлэл бол дөрөв дэх засаглал. Энэ үүргээ хангалттай биелүүлж байгаа олонхийн ажлыг цөөн хэдэн хүний ажлаар харлуулж болохгүй гэдгийг өнөөдөр болсон “Хэвлэл мэдээлэл ба Ил тод засаглал” хэлэлцүүлгээр хөндлөө. Энэ хэлэлцүүлэгт сэтгүүлч, судлаачдын төлөөлөл оролцож тулгамдсан асуудлуудаа ярилцаж, гарц шийдэл хайлаа.

Сэтгүүлчид үнэн бодитой, тэнцвэртэй мэдээ мэдээллийг нийтэд түгээх үүрэгтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ үүргийг гүйцэлдүүлэхэд дан ганц сэтгүүлчээс хамаарахгүй олон бэрхшээл тулгардаг болсон. Наад зах нь мэдээлэл олж авах эрх нь хангагдахгүй байх нөхцөлд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд цахим орчинд тавигдсан мэдээ мэдээллийг эх сурвалжаа болгох, хардах эрхийнхээ хүрээнд элдэв таамаг дэвшүүлэх зэрэг сөрөг хандлагууд ажиглагдах болсон гэдгийг ахмад сэтгүүлч хэллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэнээс санхүүждэг, хэн хэдэн хувийг нь эзэмшдэгийг тогтоох судалгааг Хэвлэлийн хүрээлэн жилийн өмнө эхлүүлсэн. Гэхдээ шаардлагатай мэдээллүүдийг олж авахад хүндрэл бэрхшээл тулгарсан. Тиймээс асуудлыг өөр аргаар олон нийтэд ил тод болгохыг зорьж байна. 

Үүнээс гадна сэтгүүл зүй иргэдэд үр ашиггүй, шар мэдээлэл хөөж болохгүй. Аливаа мэдээллийг хүргэхдээ үнэн бодитой, тэнцвэртэй мэдээлэх ёстой. Энэ үүргээ биелүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хэд хэдэн асуудалд анхаарч ажиллах шаардлага байгааг хэллээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хэвлэл мэдээлэл ба ил тод засаглал” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй