Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт ажиллаж байна. Өнөөдөр Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Дулааны цахилгаан станцаар оржээ. Тус станцын тухайд 24 мегаваттын хүчин чадалтай ч нэмэлт ачааллын улмаас 36 мегаватт хүртэл нь нэмэгдүүлэн ачаалж байгаа нь цаашид зүүн бүсийг эрчим хүчээр хангахад хүндрэлтэй болж эхэлсэн. Тиймээс 100 хүртэл мегаватын шинэ ДЦС барих шаардлага байгааг Ерөнхий сайдад уламжиллаа.
Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК өнөөдөр хүчин чадлаа хэтрүүлэн ашиглаж 36 мегаваттын цахилгаан гаргаж байна. Эерэг үзүүлэлт гэвэл зүүн бүсийг импортын цахилгаан авалгүй хангаж байна. Ингэснээр гадагшаа гарах зардал 480-500 сая орчим төгрөгийг сүүлийн 3 жилийн дотор хэмнэж чаджээ. Цаашид энэ байдлаар ажиллавал Дорнод аймгийн Дачин-Тамсагийн 21 талбай, улааны уурхайн болон Сүхбаатар аймгийн Цахиурт овоо уурхайн бүрэн хүчин чадлын хэрэгцээг хангаж чадахгүй байдалд орж болохыг хэлж байна. Тус ТӨХК-ийн гаргаж байгаа цахилгааны 53 хувийг бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд хэрэглэж байна. Энэ нь цаашид гаргаж байгаа эрчим хүчийг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Өнөөдрийн яригдсан 100 мегаватын ДЦС-г концессын гэрээгээр барих гэж байгааг Ерөнхий сайд хэлсэн. Өмнө нь АБАР сан Польшийн ЗГ-ын зээл тусламжаар баригдах байсан ч цаг хугацаа алдсан. Тиймээс концессийн гэрээгээр барих болоод байна.
Ерөнхий сайд маргааш Сүхбаатар аймагт ажиллана. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Ерөнхий сайд Дорнодын Дулааны цахилгаан станцтай танилцлаа | ||
| Үзсэн: 581 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.