Шууд Chart

Ч.Сайханбилэг: Аймаг орон нутгийн төсвөөсөө боловсрол эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийж буй нь сайшаалтай байна

2016-03-25 09:20:05

Тэрбээр Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд аймгийн удирдлагуудтай уулзаж  цаг үеийн ажил байдалтай  танилцсанаар түүний албан томилолт эхэлсэн. Ерөнхий сайд Төрийн банкны шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаанд оролцож мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх тасгийн үйл ажиллагаа, “Зүүн бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, Хэрлэн сумын 10 дугаар багт баригдсан 7 дугаар цэцэрлэг, Баянтүмэн сумын Эрүүл мэндийн мэндийн төв, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Цаашид Дорнод аймагт руу чиглэгдсэн хөгжлийн чухал ач холбогдол бүхий Төмөрзам, агаарын замыг хөгжүүлэх ажилд Засгийн газрын зүгээс анхаарлаа хандуулна” гэдгээ хэллээ. Ерөнхий сайд Дорнод аймаг улсын төсөв харалгүйгээр өөрийн орон нутгийн төсөв мөнгөндөө хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын салбартаа чамлахааргүй хөрөнгө оруулалт хийж байгаа нь сайшаалтай байна гэж онцолсон. 

Мөн энэ өдөр Дорнод аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр түүний удирдсан Шийдлийн Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж иргэдийн асуусан асуултад хариулт өгсний дараа орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчидтэй уулзаж сонирхсон асуултад хариулж ажиллалаа. Харин өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үргэлжлүүлэн Сүхбаатар аймагт ажиллана.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ч.Сайханбилэг: Аймаг орон нутгийн төсвөөсөө боловсрол эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийж буй нь сайшаалтай байна  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-25 09:51
сайшаалтай нь яах вэ, Төсвийн хуулиар бол хориотой шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй