Шууд Chart

Орон сууцны контор, СӨХ-ноос дутуу түгээгдсэн цахилгааны төлбөрийг нэхэмжилнэ

2016-03-25 09:45:38

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргийг хүлээдэг. Гэтэл ОСНААУГ-ын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчдийн ус, дулааны болон бусад төлбөр тооцооны асуудлаар цахилгаан хэрэглээг нь хязгаарлах тохиолдолд гарч байгаа тухай гомдол тасрахгүй байна.

УБЦТС ТӨХК-аас ОСНААУГ, СӨХ-ийн дээд зөвлөлд хандан хэрэглэгчдийг хохироон бухимдуулж, эрчим хүчийг тасралтгүй түгээн борлуулах үйл ажиллагааг тасалдуулан ажлын ачааллыг нэмэгдүүлэн компанийн нэр хүндэд халдаж буй хууль бус үйлдлээ зогсоох талаар албан бичиг удаа дараа өгч, мэдэгдэж байгаа боловч энэ үйлдэл гарсаар байна.

Тиймээс хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг дур мэдэн тасалсан нэр бүхий ОСК, СӨХ-оос дутуу түгээгдсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг нэхэмжлэх, цаашлаад шүүхэд шилжүүлэх хүртэл арга хэмжээг авч ажиллах болсныг анхаарууллаа.

Түүнчлэн ийм тохиолдлоор хэрэглээгээ хязгаарлуулж, эрх ашиг нь хөндөгдсөн хэрэглэгчдийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандаж эрхээ хамгаалуулахыг уриалж байна.


ЖИЧ: Удаа дараа зөрчил гаргасан орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоо:  

"Санконфорт", "Батдулаан өргөө" ОСК, "Эв нэгдэл" СӨХ, "Гангар инвест" ОСК, "ТАУНКОМПОРТ" ХХК, ОСНААУГ-ын харьяа ХҮТ-4, "Маршал комфорт" ОСК, "Шинэ 100 айл", "Хайран" СӨХ, "Од" СӨХ, "Соёмбо" СӨХ, "Нархан" СӨХ, "Үлэмж өрнөх" СӨХ, "Хайран" СӨХ, "Цоглог" СӨХ, "Сэргэлт" СӨХ.

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Орон сууцны контор, СӨХ-ноос дутуу түгээгдсэн цахилгааны төлбөрийг нэхэмжилнэ  
Үзсэн: 2695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.27.xxx [122.201.27.xxx] 2016-03-25 13:56
5 шар Орон сууцны конторын байцаагч нар иргэдын цахилгааныг дур мэдэн таслаад , дараа нь залгасаны төлбөр 5000 төгрөг авч байна. Иргэд бид цахилгааныг УБЦТС -ТӨК тай хийдэг гэтэл иргэдыг та байрны төлбөр төлсөнгүй гээд тог тасладаг явдал газар авлаа. Ямар нэгэн байдлаар Улсаас хэрэглэсэн цахилгааны төлбөрөө төлж таараа, хугацаа хэтэрүүлсэн бол торгуулдаг гүү дэ. Энэ даварсан байгууллагын байцаагч нарт хариуцлага тооцох хэрэгтэй
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2016-03-25 12:28
БАТБАЯН ДУЛААН ОСНААК ГЭЖ МЭРГЭШСЭН ЛУЙВАРЧДЫГ ОРУУЛААЧ ЭЭ. БҮҮР ЦАХИЛГААНЫ ШИЙД ЭВДЭЭД, УТСИЙГ НЬ ТАСЛААД АВААД ЯВЧДАГ ШДЭЭ.
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2016-03-25 10:51
БЗД-ийн 16-р хорооны булаг СӨХ-ийн захирал Орломжав гэж луйварчинг шалгаач гэр бүлээрээ оршин суугчдын мөнгийг гударч байгаа хүнийг шалгаад өгөөч Улаанхуаран ОСННАА бас байна захирал нь Эрхэмбаяр гэж нэг балай авгай байна
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2016-03-25 10:00
Bogd-Ar gej zavaan luivarchin kontoriig oruulaach ee.

Бидэнтэй нэгдээрэй