![](/uploads/201310/news/thumb/ff2fa37feaa48f3d1299a1e74019ed76_x3.jpg)
Ахмадын өдрийг тохиолдуулан БЗД-ийн ИТХ болон ЗДТГ, Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээ Бөхийн өргөөнд болж ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Энэ үеэр үр хүүхэддээ болон ард түмэндээ ажил үйлсээрээ үлгэр дууриал болж, төрд олон жил үр бүтээлтэй ажилласан 60 ахмадыг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Ахмадын хорооны хүндэт тэмдэгээр шагнаж урамшууллаа.
60 ахмадыг шагнаж урамшууллаа | ||
Үзсэн: 941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.