Хүүхдийн ордон жилдээ 30 орчим төрлийн дугуйланд 2000 орчим хүүхэд элсүүлэн сургадаг. Хамрагдах хүсэлтэй хүүхдүүд олон байдаг ч алслагдсан хорооны хүүхдүүд тэр бүр хамрагдаж чаддагүй байсан.
Харин Салбар дугуйлан нээгдсэнээр хүүхдүүд өөрийгөө хөгжүүлэх боломжтой болсон талаараа ярьж байна. Одоогоор нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд Монголын хүүхдийн ордны салбар дугайлан 9 байршилд найман нэр төрлөөр хичээллэж байна.
Цаашдаа Налайх, Багахангай зэрэг алслагдсан дүүрэгт салбар дугуйлан ажиллуулах зорилготой байгаагаа Монголын хүүхдийн ордны захирал П.Анхтуяа хэллээ. Салбар дугуйлан үнэ төлбөргүй хичээллэдэг. Нэг дугуйланг нээхэд Нийслэлийн төсвөөс 200 гаруй сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байдаг аж.
| Хүүхдийн ордны салбар дугуйлан 9 байршилд хичээллэж байна | ||
| Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.