Шууд Chart

Өмнөговийн сурагчид “Өнөөдрийн уншигч маргаашийн манлайлагч” уриан дор чууллаа

2016-03-26 15:17:30

Өмнөговь аймгийн хүүхэд багачууд аймаг орон нутгийнхаа хэмжээнд хуран цуглаж “Өнөөдрийн уншигч маргаашийн манлайлагч” ном уншигчдын анхдугаар чуулганаа амжилттай зохион байгууллаа. Энэ чуулганыг 20 гаруй мянган номын фондтой улсын тэргүүний 3 дугаар бүрэн дунд сургуулийн хамт олон санаачилж үе тэнгийхнээ номтой нөхөрлүүллээ. Өмнөговь аймгийн хэмжээнд номыг шимтэн уншигч, номонд хайртай хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн байна.

Чуулганы үеэр хүүхдүүд уншсан номоороо солилцоо хийж , хэн хэчнээн ном ушсанаа ярьж тэрч бүү хэл номынхоо утга агуулга, ном уншсанаар хэрхэн яаж өөрчлөгдсөнөө бодит жишээ, үр дүн дээр тулгуурлан ярилцлаа. Хотын гэлтгүй аймгийн төвийн хүүхдүүд ч хичээл тараад ихэнх цагаа компьютер тоглоомын газарт өнгөрүүлдэг болсон. Харин номтой нөхөрлөснөөр тэд ихээхэн өөрчлөгдсөн болохыг Аймгийн нэгдүгээр сургуулийн захирал С.Адилбиш хэлж байна. 

Өмнөговь аймгийг хөгжүүлэх хөтөлбөрт “Дэлхийн боловсролтой Өмнөговьчууд болох” хөтөлбөрийг тусгаж өгсөн байдаг. Хүүхэд залуусыг хөгжүүлэх, тэдний сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч сүүлийн жилүүдэд 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөговийн сурагчид “Өнөөдрийн уншигч маргаашийн манлайлагч” уриан дор чууллаа  
Үзсэн: 478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй