Шууд Chart

Хэт халалт ургац алдах гол шалтгаан болж байна 

2016-03-26 15:30:02

ХАА-н салбарт шинэ технологи нэвтрүүлэхтэй зэрэгцэн байгаль цаг уурын өөрчлөлтийг ч нарийн тооцоолох хэрэгтэй болж байна. Сүүлийн 70 орчим жил манай улсад цаг агаар 2.1 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Энэ өөрчлөлт нь хөрсөндөө тарьж ургуулдаг үр тарианы хэмжээнд шууд нөлөөлж, өнгөрсөн жил бид хангалттай ургац авч чадаагүй. Тиймээс цаг уурын өөрчлөлтөд дасан зохицож, шинэ гарц шийдэл хайх шаардлага тулгарч байна.

Өнгөрсөн зун 50 орчим хоногт нь өдөртөө 30 градусаас дээш халсан. Энэ бол ургац алдах гол шалтгаан байсныг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн хэллээ. Олон улсын байгууллагын судалгаагаар буудайн ид цэцэглэлтийн үед 26 градусаас эхлэн нэг хэм нэмэгдэх тутам ургацын 10 хувийг алдахад хүрдэг байна.

Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан далайтай, чийглэг улс орнуудад улам чийглэг, харин манай орны хувьд улам халж, хуурайших ирээдүйн дүр зураг гарч байгааг мэргэжилтнүүд хэллээ. Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулж, дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхгүй байхад улс орон, хүн бүрийн оролцоо чухал байна. Монголчуудын хувьд наад зах нь бэлчээрийг зөвхөн мал иддэг, хүн ашигладаг гэдэг өнцгөөс харах бус хайрлан хамгаалах шинэ менежментийг нэвтрүүлэх шаардлагатай тулгарч байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэт халалт ургац алдах гол шалтгаан болж байна   
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй