Шууд Chart

Архангай аймаг 2016 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих жил” болгожээ

2016-03-26 15:50:21

Архангай аймгийн Ирээдүй цогцолбор сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай хэрэгцээт боловсрол олгох ангид суралцдаг М.Даваажаргал охины гараас зургийн харандаа цаас салахгүй. Зураг зурж өөрийн оюун ухаанаа хөгжүүлж суугаа тэрээр хөнгөн атлетик, гүйлтийн спортоор өөрийгөө хөгжүүлж, Лос Анжелес хотноо болсон хөнгөн атлетикийн дэлхийн тусгай олимпоос мөнгөн медаль хүртсэн юм.

Архангай аймгийн Ирээдүй цогцолборын тусгай хэрэгцээт боловсрол олгох ангид одоогоор 15 хүүхэд суралцдаг. Хүүхэд бүр насны хувьд харилцан адилгүй бас янз бүрийн бэрхшээлтэй учраас багш нарын зүгээс ихээхэн анхаарал халамж шаардаж хүүхэд бүртэй ганцаарчлан ажиллах шаардлага гардаг байна. Хэдийгээр үе тэнгийхнийхээ адил байж чадахгүй ч ийм хүүхдийг хөгжүүлж бас амжилтанд хүргэж болдгийг шавь М.Даваажаргалын маань богинохон хугацаанд гаргасан амжилтаараа харуулж байна гэж ангийн багш Ц.Нарангэрэл ярилаа. 

Хөгжлийн бэрхшээлтэй гэлгүй өөрөө өөрийгөө ялан дийлж, үе тэнгийн хүүхдүүдээсээ дутхааргүй том амжилтыг үзүүлж байгаа сурагч охин том болоод зургийн багш болох хүсэлтэй гэнэ. Мөн аймаг орон нутгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг орчин нөхцөлөөр хангахад зорьж, тусгай автобус гаргажээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Архангай аймаг 2016 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих жил” болгожээ  
Үзсэн: 335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй