Өнөөдрөөс эхлэн манай улс зуны цагийн хуваарьт шилжиж байна. Цагийн зүү нэг цагаар урагшилж эрт босох нь зарим иргэдийн хувьд төвөгтэй байж мэдэх ч, эрчим хүчинд хэмнэлттэй, хөдөлмөрийн бүтээмжинд сайнаар нөлөөлдөг. Мөн эцэг, эхчүүд гэр бүлдээ зарцуулах цаг хугацаа нэмэгддэг байна. Энэ байдлыг судалж мэдсэн дэлхийн 80 гаруй орон зуны цагийн хуваарьт шилждэг тухай СХЗГ-аас мэдээллээ.
Цагийн зүү урагшилснаар эрт ажилдаа явж, гэртээ эрт харих нь давуу тал гэж олон улс үздэг байна. АНУ цагийн зүүг хөдөлгөөнд оруулснаар эрчим хүчнийхээ хэрэглээний нэг хувийг жил бүр хэмнэдэг. Манай улсын хувьд 1983 оноос эхлэн 10 гаруй жилийн хугацаанд улирлын цагийн хуваартай байсан. Тухай үедээ хамгийн дээд тал нь 24.5 сая кВт цагийн эрчим хүч хэмнэж байжээ.
Улирлын цагийн хувиар хамгийн сайн ашиглаж чаддаг орноор Канад, Мексик, Бразил зэрэг улс ордог байна. Эдгээр улс орон цагийн хуваарьт шилжсэнээр хэмнэлт гаргахаас гадна аялал жуулчлалын салбараас их хэмжээний мөнгө олдог байна. Мөн Япон улс зуны цагийн хуваарьт шилжсэнээр 400 мянган тонн нүүрс төрөгч агаарт цацагдахаас сэргийлдэг төдийгүй 930 сая литр шатахуун хэмнэх сайн талтай гэсэн судалгаа гаргажээ.
| Зуны цагийн хувиарт шилжсэнээр хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ | ||
| Үзсэн: 449 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.