![](/uploads/201603/news/thumb/ba1b6d54527b3b3f1f3ef48731847955_x3.jpg)
Манай улсын эдийн засаг уул уурхай гэсэн ганц том салбараас өсөлт бууралт нь хамааралтай олон жил явж ирсэн. Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн түүхий эдийн үнэ уначихсан энэ үед мал аж ахуйн салбараасаа уул уурхайгаас дутахгүй их экспорт хийх бодлогыг төрөөс баримталж байна. Гэвч 1.5 сая хавтгай дөрвөлжин км-т тархан суурьшсан малчдын бэлгэсэн махыг яаж нэг цонхны бодлогоор экспортод гаргах вэ гэсэн асуудлыг тал талаас нь ярих хэрэгтэй болж байна.
Өнгөрсөн жилийн сүүлээр манай улсын мал сүрэг бараг 60 сая хүрсэн. Малчдын зүгээс үүргээ маш сайн гүйцэтгэсэн гэж хэлж болно. Төрийн зүгээс ч гэсэн хоёр хөрш болон бусад хэд хэдэн улстай амжилттай хэлэлцээ хийсний үр дүнд мах экспортлох талаар засгийн газрын түвшний тохиролцоонд хүрч махаа гаргаж эхэлсэн. Харин одоо малчны хотонд байгаа малыг махны үйлдвэрт авч ирээд үйлдвэрийн зориулалтаар боловсруулсан махыг хэрэглэгчдэд тогтмол нийлүүлдэг бүхэл бүтэн систем үгүйлэгдэж байгааг хувийн хэвшлийн төлөөлөл хэлж байна.
Манай улсын махны экспорт нэг жилийн дотор 1300 гаруй тонноор нэмэгдсэн. Экспорт нэмэгдэхийн хэрээр гааль мэрэгжлийн хяналтын байгууллагын ачаалал нэмэгдэж байгаа. Гэхдээ МХЕГ-ын зүгээс ямар нэгэн бэрхшээл байхгүй гэдгийг хэлж байгаа юм. Харин зарим компаниудын зүгээс гадагшаа хандаж байгаа бүтээгдэхүүнийхээ мэдээллийг зөрүүтэй өгсөнөөс буруу ойлголт үүсэх хандлага байгааг сануулж байна.
Намар, өвлийн цагт махны нийлүүлэлт нэмэгдэж зун нь багасдаг. Гэвч гадны зэх зээлд тасралтгүй нийлүүлэлт хамгийн чухал байна. Тиймээс стандартад нийцсэн эрүүл малын махыг тогтмол нийлүүлдэг тогтолцоог томоор нь харж малчид, бизнесийн байгууллага, төр хамтдаа асуудлаа шийдэх хэрэгтэй гэж махны экспортын тухай болсон өнөөдрийн хурлын үеэр ярьж байсан юм.
Махны экспортын тулгамдсан асуудлыг хэлэлцлээ | ||
Үзсэн: 612 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.