Шууд Chart

Хөдөө аж ахуйн эрдэмтдийн инновацитай танилцлаа

2016-03-26 17:17:19

Хөдөө аж ахуйн салбарыг бодитоор хөгжүүлэхийн тулд мэдлэгт суурилсан инноваци нэвтрүүлж, түүнийгээ үр ашигтай үйлдвэрлэл болгох шаардлагатай гэж мэргэжилтнүүд хэлдэг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ чанарыг сайжруулах олон төрлийн нээлт хийснээ Hөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид онцолж байна.

Өнгөрсөн жил л гэхэд манай улс нийтээрээ ганд нэрвэгдэж олон ч газар ургац алдсан. Харин дархан 144 сортын үрээр тарьсан тариаланчид ургац огт алдаагүй байна. Үрийн сорт, эсвэл малын үүлдэр нь тухайн газар нутагтаа тохирсон байх нь хамгийн чухал. Тариалан эрхэлдэг бусад орнуудтай харьцуулахад манай орны хөрс шороо чийг багатай, эрсдэлтэй бүсэд тооцогддог байна. Тиймээс манайд ганд тэсвэртэй сортын ургамал тохиромжтой байдаг байна.

Хөдөө аж ахуйн салбарт шавж устгах талаар их ярьдгаас шавьж үржүүлэх талаар ярьж байхыг өмнө нь ихэнх хүмүүс сонсоогүй байх. Тэгвэл зарим төрлийн шавжийг үржүүлэх замаар хортон шавжийг устгах инновацийг манай эрдэмтэд судалж байгаа талаар Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шавьж судлалын лабораторийн эрхлэгч, доктор Б.Мөнхцэцэг ярилаа. 

Олон улсад хүнс хөдөө аж ахуйн салбарын инноваци эрчимтэй хөгжиж байна. Жишээлбэл, зөвхөн хос бөхт тэмээнд байдаг уурагт бодис эмчилгээгүй гэж оношлогдсон хавдрыг бүрэн эмчлэх үр нөлөөтэйг Ираны эрдэмтэд тогтоожээ. Тиймээс энэ салбарын шинжлэх ухаан, инновацийн хөгжлийг дэмжих нь засгийн газрын үүрэг гэдгийг салбарын сайд нь хэлж байна.

Жараад саяар тоологдох малтай ч манай улс өвдсөн малаа эмчлэх эм, тариагаа импортоор авдаг. Энэ нь монголчууд мал эмчлэх ухаанаа олохгүйдээ биш, шаардлагатай бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэх хөрөнгө, төрийн дэмжлэг дутагдсаар ирсэнтэй холбоотой гэж зарим эрдэмтэд тайлбарлаж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөдөө аж ахуйн эрдэмтдийн инновацитай танилцлаа   
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй