Шууд Chart

Завхан аймгийн оюутнууд 300 төлөөлөгчийн хоолыг бэлтгэв

2016-03-26 17:51:14

Завхан аймаг дахь политехник коллеж Баян-Өлгий, Хөвсгөл, Говь-Алтай зэрэг зэргэлдээ аймгуудаас элсэгч авч, нийт 19 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна. Политехник коллежийн оюутнууд Завхан аймгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн чуулганд оролцохоор ирсэн 300 хүний хоолыг бэлтгэж байна. Ийм томоохон арга хэмжээнд арын албыг даана гэдэг туршлага хуримтлуулж суралцах гол дадлага болдог гэж оюутнууд ярилаа.

Холын сумдын болон өөр аймгаас ирж суралцаж байгаа оюутнуудад оюутны байр үнэгүй. Мөн сайн суралцсан хүүхдүүд 70 мянган төгрөгийн цалин авдаг учраас суралцангаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж дадлага суухаас гадна хөдөлмөрийнхөө хөлсийг ч авчихна. Энэ нь оюутнуудад хамгийн том урамшуулал болдог байна.

Барилгын комбинат нэртэйгээр 50 жилийн өмнө байгуулагдаж байсан тус сургууль 2014 онд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс политехник коллеж болон өргөжжээ. Оюутнууд нь төгсөөд шууд ажлын байртай болох боломж өндөр байдаг тухай сургуулийн захирал  Т.Мөнхбаатар танилцууллаа.

Тэд сургуулийнхаа магадлан итгэмжлэлийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зорилт тавьж байна. Тус сургуульд мянга орчим оюутан суралцаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Завхан аймгийн оюутнууд 300 төлөөлөгчийн хоолыг бэлтгэв   
Үзсэн: 436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй