Шууд Chart

НИТХ-ын сонгуульд зарцуулах зардлын хэмжээг тогтоолоо

2016-03-28 16:14:45

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээг хүн ам, газар нутгийн байршил, эдийн засгийн үзүүлэлт, инфляцитай уялдуулан тогтоожээ. Энэ жилийн хувьд 2012 оны сонгуулийн зардалтай харьцуулахад зарим нэг өөрчлөлт орсон байна.

Нийслэлийн Аудитын газраас нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоохдоо нийслэлийн тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийн хязгаарыг мөн баталсан байна. Тухайлбал, хамгийн бага зардал Багахангай дүүргийн 44 дүгээр тойрогт 106 сая 400 мянган төгрөг, хамгийн их зардал Баянзүрх дүүргийн 14 дүгээр тойрогт 194 сая 400 мянган төгрөгөөр тогтоожээ. Энэ жил НИТХ-ын сонгуульд 45 тойргоос нэр дэвшигч өрсөлдөнө.

УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг батлахдаа аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг ирэх зургаадугаар сарын 29-нд буюу УИХ-ын сонгуультай нэг өдөр зохион байгуулахаар заасан юм. Нийслэлийн хэмжээнд энэ жил 920 мянга гаруй сонгогч санал өгөх урьдчилсан дүн гараад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НИТХ-ын сонгуульд зарцуулах зардлын хэмжээг тогтоолоо  
Үзсэн: 317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй