“Төрийн орон сууцны корпораци”-ийн ажлын хэсэг Увс аймагт ажиллаж журмын шаардлага хангасан 84 байрыг иргэнд түрээслүүлэх ажлыг зохион байгууллаа. Журмын дагуу шалгаруулалт хийхэд нийт өгсөн иргэдийн олонх нь орлогын эх үүсвэр нь тодорхойгүй, зээл төлөгдөөгүй зэрэг нийтлэг шалтгаанаар хасагдаж 112 хүний өрөгдөл шалгуур ханган үлджээ. Эдгээрээс гурван сарын төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа болон нэг салбарын төлбөр авах журмын дагуу 29 иргэний материал хасагдаж сугалаа явуулах шаардлага гараагүй байна.
Увс аймгийн хувьд түрээсийн орон сууцад хамрагдахаар 400 гаруй иргэн өргөдөл хүсэлтээ ирүүлснийг судлан шаардлага хангасан 84 өрхөд түрээсийн орон сууцны түлхүүрийг нь гардууллаа.
Увс аймагт 1990-2012 оны хооронд 100-аад айлын орон сууц баригдсан байдаг. Харин сүүлийн жилүүдэд орон нутгийн зүгээс газрыг нь үнэгүй олгож, дэд бүтэц татсанаар хувийн хэвшлийнхэн орон сууц барих нь нэмэгдсэн байна. Гурван жилийн хугацаанд 772 айлын орон сууц ашиглалтад орсны 105 айлын орон сууцыг ТОСК-иас барьжээ.
Увс аймгийн хувьд өмнө нь иргэдийг орон сууцаар хангах зорилгоор 48 айлын орон сууц барьж төрийн албан хаагчдад 40 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр өгч байсан туршлага бий. Тус хөнгөлөлтөд төрийн захиргааны болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хамрагдаж байсан нь шүүмжлэл дагуулж байсан. Харин энэ удаад нийгмийн тодорхой бүлгүүдэд квот тогтоож шударга шалгуураар шүүж, өндөр настан, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй болон залуу гэр бүл зэрэг хэрэгцээтэй хүмүүст нь орон сууцыг түрээслүүлж байгаад иргэд талархаж байлаа.
| ТОСК-ийн 84 байрыг иргэдэд түрээслүүллээ | ||
| Үзсэн: 1230 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.