Шууд Chart

“Үлгэрч өвөө, эмээ” зорилтот төсөл хэрэгжиж эхэллээ

2016-03-28 17:55:22

Монголчууд хүүхэд багачуудаа ардын уламжлалт үлгэрээр дамжуулан сурган хүмүүжүүлж ирсэн. Гэвч сүүлийн үед энэ уламжлал алдагдаж байгаа учраас Монголын Хүүхэлдэйн театр “Үлгэрч өвөө, эмээ” төслийг эхлүүллээ.

Хүүхэлдэйн театр, "Өлзий" телевиз хамтран хэрэгжүүлж буй “Үлгэрч өвөө, эмээ” төсөлд 50-аас дээш насныхныг хамруулах юм байна. Тэд 1990-ээд оноос өмнөх үед гарч байсан үлгэрээс сонгон авч, гурван шатны уралдаанд оролцоно.

Хүүхэд багачуудыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг Засгийн газраас барьж, жил бүр 150 сая төгрөгөөс доошгүй санхүүжилтийг тэдний хөгжилд зарцуулж байхаар болсон. Энэ хүрээнд өнгөрсөн жил Мялбогдын домгийг Хүүхэлдэйн театртай хамтран хүүхэд багачуудад хүргэж байсан. Харин энэ удаа "Үлгэрч өвөө, эмээ" төслийг дэмжин ажиллахаар болжээ. Хүүхэд гар утас, компьютерийн хэрэглээнд хэт автаж, үүнд нь ч эцэг, эхчүүд хангалттай хяналт тавьж чадахгүй байгаа. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд муу нөлөөтэйгээс гадна, тэдний хүмүүжил, төлөвшилд ч хортой. Тиймээс л "Үлгэрч өвөө, эмээ" төсөл цаг үеэ мэдэрсэн ажил болж байгааг Хүүхэлдэйн театрынхан хэлж байсан юм. Зорилтот төсөлд хамрагдах хүсэлтэй иргэдийг дөрөвдүгээр сарын 1 хүртэл Хүүхэлдэйн театрын байранд бүртгэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Үлгэрч өвөө, эмээ” зорилтот төсөл хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй