Шууд Chart

Танхайрах гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ ялгамжтай болно

2016-03-28 18:00:50

Сүүлийн өдрүүдэд танхайрах гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байна. 1980-аад онд жилд дунджаар 500 орчим хэрэг бүртгэгддэг байсан бол сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгджээ. Ялын хэмжээ өндөртэй танхайн гэмт хэргийг ихэвчлэн залуус үйлддэг байна. Өнөөдөр энэ асуудлаар эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлэг боллоо.

Эрүүгийн хуульд зааснаар олон нийтийг илтэд үл хүндлэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихийг танхайрах гэмт хэрэг гэж заасан байдаг. Ийм төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь согтуу байхдаа үйлддэг. Тэдний 70-80 орчим хувь нь 30-аас доош насныхан байдаг судалгааны үр дүн гарчээ.

Манай улсад сүүлийн 14 жил мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль нь хэт чанга. Нэг удаа санамсаргүй алдаа гаргасан хүн багадаа л таван жилийн ял авдаг. Энэ байдлыг өнгөрсөн оны 12 дугаар сард шинэчлэн батлагдсан  Эрүүгийн хуулиар шийдсэн. Өөрөөр хэлбэл, танхайрах гэмт хэргийн ялыг ялгамжтай байдлаар оногдуулдаг болж байна. Жишээ татахад, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол хүнд, хүндэвтэр, хөнгөн зэргээр ангилж, ялын хэмжээг тогтоох юм байна. Эрүүгийн шинэчилсэн хуулийг бид энэ оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Тэгэхээр хэн нэгэнд санамсаргүй алдааных нь төлөө олон жилийн ял оногдуулж, амьдралд нь хар толбо үлдээдэг байдал өөрчлөгдөнө. Цаашид танхайрах гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд иргэдэд, тэр дундаа оюутан залууст энэ төрлийн гэмт хэрэг нь ямар хор хөнөөлтэй болох талаар мэдлэг, мэдээлэл өгөх нь чухал байгааг судлаачид хэлж байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Танхайрах гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ ялгамжтай болно  
Үзсэн: 2920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [103.229.120.xxx] 2017-04-28 23:20
Sain bn u bi yum lawlaj asuuh gesen yumaa 181.3 huchingui bolson yum bolow u nadad helj ugch tislaach guij bn

Бидэнтэй нэгдээрэй