Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт өнгөрөгч онд гэр бүлийн таван хүн гэмт халдлагад өртөж, 81 настай эмэгтэй, 9 настай хүү амь насаа алдсан онц ноцтой гэмт хэрэг гарсан. Уг хэргийн шүүх хуралдаан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч долоо хоногийн эхээр хуралдаж эцсийн шийдвэрээ гаргасан. Тодруулбал, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаас иргэн Э-д 25 жилийн хорих ял оноосны найман жилийг гянданд, 17 жилийг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрээ гаргажээ. Харин хохирогчдын ар гэрийнхэн давж заалдах хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ.
Тодорхой эрхэлсэн ажилгүй залуус гэмт хэрэг үйлдэх нь их байдаг. Тэд нэг удаагийн болчимгүй үйлдлээрээ олон хүний амьдралд хар толбо үлдээж залуу насаа өргөст торны цаана өнгөрүүлэх эмгэнэлтэй байдалд ордгийг Орхон аймагт болсон анхан шатны шүүх хурлын шийдвэр харуулж байна.
| Хоёр хүний амь насыг хөнөөсөн этгээдэд 25 жилийн ял оноолоо | ||
| Үзсэн: 592 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.