Шууд Chart

“Дарханы хөгжил” олон улсын эдийн засгийн форум болж байна

2016-03-28 18:07:47

Аж үйлдвэр хөгжих дэд бүтэц сайтай, хүн амын нягтралтай, бизнесийн боломж өндөртэй Дархан-Уул аймаг эдийн засгийн гол цөм болсон салбарууддаа гадаад,  дотоодын хөрөнгө оруулалт татахаар анх удаа олон улсын эдийн засгийн чуулган зохион байгуулж байна. 150 гаруй төлөөлөл хуран цугларсан тус чуулганы үеэр дэд бүтэц, хөнгөн хүнд үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухааны олон төсөл хөрөнгө оруулагчдад танилцуулагдлаа.

Бизнесийнхэн хөрөнгө оруулагчидтай танилцах маягаар урьдчилсан уулзалт хийсэнгүй, гарах зардлаа олох ашгаа тооцсон бэлэн төслөө барьж ирсэн нь чуулганы ач холбогдлыг өндөрсгөж байлаа. Металлургийн, барилгын, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсролын салбарын олон төсөл танилцуулагдсанаас хот, томоохон суурин газруудын тулгамдсан асуудлын нэг болох хог, хаягдлыг дахин боловсруулах замаар дизель түлш гарган авах төсөл багагүй анхаарал татсан юм.

Төвийн бүсийн тулгуур төв Дархан-Уул аймаг нь төмөрлөгийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, арьс, шир боловсруулах үйлдвэрлэлээр улсын хэмжээнд тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Аливаа бизнесийг хөгжүүлэх хамгийн гол хүчин зүйл болох дэд бүтэц нь бэлэн гэсэн үг юм. Мөн сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлийг бодлогоор хөгжүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. “Дарханы хөгжил” олон улсын эдийн засгийн форум-2016 ч аймгийн хөгжлийн ирээдүйг тодорхойлоход чухал ач холбогдолтойг чуулганыг зохион байгуулагчид онцолж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Дарханы хөгжил” олон улсын эдийн засгийн форум болж байна  
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй