Шууд Chart

"Сайн жолооч" тэмцээн Дулаанхаан тосгонд боллоо

2016-03-29 15:28:37

Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгон жолоочдын ур чадварыг дээшлүүлж, зам тээврийн ослыг бууруулах зорилгоор “Сайн жолооч” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар явагдсан бөгөөд авто замд заавал мөрдөх ёстой дүрэм, уран жолоодлогыг нь харгалзаж дүгнэсэн байна.

Сүүлийн үеийн жолоочдын ур чадвар сайнгүй байгаа тухай мэдээлэл гарах нь ихэссэн. Энэ удаагийн тэмцээнээс харахад жолооч нарын ур чадвар өмнөх жилүүдийнхээс илт сайжирсан байгааг зохион байгуулагчид ярьж байна.

Дулаанхаан тосгон нь дөрвөн замын уулзварын ойролцоо буюу олон улсын чанартай авто замын хажууд байдаг тул замын хөдөлгөөн ихтэй, осол гарах магадлал өндөртэй бүс нутагт тооцогддог. Тиймээс замын хөдөлгөөний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уг тэмцээнийг аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг, “Дево” авто сургууль, тосгоны захирагчийн алба хамтран жил бүр  зохион байгуулдаг болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Сайн жолооч" тэмцээн Дулаанхаан тосгонд боллоо   
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй