Шууд Chart

“Монголын өдрүүд-2016” үзэсгэлэн болов

2016-03-29 15:39:43

Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, НЗДТГ, Хөрөнгө оруулалтын газар, Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ӨМӨЗО-ны Бугат хотод “Монголын өдрүүд-2016” үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр үзэсгэлэн худалдаа, загварын шоу, зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, эдийн засгийн форум болов. Нээлтийн өдөр л гэхэд Бугат хотын 100 мянга гаруй иргэн оролцож, 160 гаруй сая төгрөгийн худалдаа арилжлаа.

Тус хот нь гурван сая гаруй хүн амтай. Иргэдийн хувьд мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, хивс, гоо сайхны бараа, мөнгөн эдлэл борлуулалт ихээр хийдэг. Тэгээд ч Монголын бараа бүтээгдэхүүнийг эко хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүн учир худалдан авах дуртайгаа иргэд нь ярьж байна.

Улаанбаатар болон Бугат хотынхон бараа бүтээгдэхүүнээ харилцан танилцуулж байгаа нь зах зээлд гарах эхний алхам юм. Бугат хотын иргэд манай улсын эко бүтээгдэхүүнийг ихээр сонирхож байв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Монголын өдрүүд-2016” үзэсгэлэн болов  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй