Шууд Chart

Татварын хуулийн талаар иргэдийн боловсрол дутмаг байна

2016-03-30 17:17:48

Монгол Улс татварын хууль тогтоомжоо иргэдийн амьдралд ойр, энгийн байдлаар өөрчилж эхэлсэн гэж судлаачид хэлж байна. Өнөөдөр энэ талаар судлаачид болон албаны эх сурвалжууд хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан юм. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль оны эхнээс хэрэгжиж эхэлсэн. Энэ бол иргэдийн худалдан авсан бараа бүтээгдэхүүнээс шууд авч байгаа хэрэглээний татварын нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, худалдагч иргэн танд хэдэн төгрөгийн  борлуулалт хийснийг худалдан авагчийн зарлагаар хянах боломж бүрдэх юм. Энэ бол далд эдийн засгийг хумих энгийн арга, олон улсад ч ийм тогтолцоог ашигладаг байна. 

Өнөөдрийн байдлаар 35 мянга гаруй тасалбар хэвлэх цэгээс 15 сая 500 мянга орчим тасалбар хэвлэгдсэн. Гэвч цахим системд бүртгүүлсэн нь ердөө 411 мянга байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн дунд татварын боловсрол сул байгаагийн нэг жишээ. НӨАТ-аас гадна хүн амын орлогын албан татвараас буцаан олголт авч болдог. Одоогоор их сургуулийн сургалтын төлбөр, орон сууц худалдан авсан нөхцөлд л хуулийн заалт үйлчилж байгаа ч, цаашдаа боломжууд улам нэмэгдэнэ. Тиймээс татвараа өөрөө тодорхойлон төлөх системийг иргэн бүр ашиглаж сурах нь чухал байгаа юм.

1990 оноос татварын систем бүрдэж эхэлсэн. Хуулийн дагуу татвараа төлөх ёстой гэж албаддаг байсан бол одоо иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн, энгийн байхаар хуульчилж байна. Иргэн таны төлсөн татвар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн тулгуурын нэг гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүд онцоллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Татварын хуулийн талаар иргэдийн боловсрол дутмаг байна   
Үзсэн: 2046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-03-31 10:05
Иргэдээ хуулийн татварын хуулийн мэдлэггүйг гайхаж байхын хооронд эдийн засаг нь элгээрээ хэвтсэн хямрал дээд цэгтээ хүрсэн бэлэн мөнгөний хомдолтой ийм үед цаг үеээ олсон хууль мөн үү гэдгийг судлах хэрэгтэй юм бишүү, улс орон хямарлаа гэхээрээ л ядарсан ард түмнээ нэгийг нь нөгөөгөөр нь бариулж хэдэн төгрөг саах гэсэн арга ядсан арга хэрэглэдэг засгийн газар байж болохуу? Ядаж шинэ хууль хэрэгжүүлэх гэж байгаа юм бол урд оныхоо НӨАТ-ын өртэй компаниудын өрийг тэглэж байж дараагийн хуулиа хэрэгжүүлэхгүй бол ААНэгжүүд татварын өрөнд баригдаж үйл ажиллагаагаа зогсоож шүүхэд шилжиж унах унаа орон гэрээсээ салахад хүрлээ өр нэхүүлж амь тэмцсэн ААНэгжүүд бид хаачих вэ амиа хорлох уу.............
202.131.227.xxx [202.131.227.xxx] 2016-03-31 09:47
шивэхээр системд илрээгүй гээд байгаа баримтаа шалгаач
202.131.227.xxx [202.131.227.xxx] 2016-03-31 09:47
шивэхээр системд илрээгүй гээд байгаа баримтаа шалгаач
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2016-03-31 09:38
интернэтэд орж бүртгүүлэх компютер ньбайхгүй. ер нь наадах чинь бүрэн хэрэгжихэд боловсролоос гадна амьдралын түвшин хэрэгтэй шүү. ойлголт зөв авах нь авсан гэтэл төр засаг нь хэргтэй эд гэдгийг зөвхөн иргэд хоорондын зөрчил болгож зөрчлийг дэвэргэн хооронд нь дайсагнуулах юм хийгээд л. Уг нь худалдан авагч талондоо нэр усаа оруулж хэвлэхэд шууд татварт бүртгэгддэг программ хийхэд болдоггүй юмуу. Зөв менежмент хэрэгтэй болохоос ард түмнээ тэнэг балайгаар ньь дуудаад байдаг чинь арай л бишдээ. Нэг нь татвараас зугтах гээд л нөгөө худалдан авагч нь талоноо нэхэж хэрэгтнийг улайлгаад сугалаагаар 400 сая төгрөг хжоод л. Энэ арай лбишдээ. Ийм төрийн удирдагчид гэж юу байхавдээ
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2016-03-31 08:37
иргэд хуулай мэдэхгүйгээс болж маш их өрөнд орж байна жишээ нь: газрийн татварыг захиармж гарсан өдрөөс эхэлж төлөх ёстой байдгыг мэдэхгүй гэрчилгээ авсан өдрөөс төлөх юм бодож байсан чинь сая шахуу төгрөгийн өрөнд орсон байх юм гэтэл гэрчилгээ нь захирамжаас хойш 3,5 жилийн дараа гарсан ийд тэр хуулиа сайн сурталчилах иргэдэд ойлгомжтой энгийн тайлбар хэрэгтэй байна
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-03-30 20:44
3 say tsus oirtolt yavagdchihsan elii balai amid uhdeluudee yostoi mundag goy hoshgoruulj mergeshsen heseg buleg etgeeduud hoshgoruulsaar nuguu elii balainuud ni hoshgorsoor udahgui muurnu

Бидэнтэй нэгдээрэй