Шууд Chart

Монгол Улс авто машины салбарт ажлын байр бий болгох боломжтой

2016-03-31 10:46:32

Бид эх орондоо бага зардлаар автобус, цаашлаад авто машин үйлдвэрлэх боловсон хүчин, түүхий эд байгааг Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлд багтсан компанийн төлөөлөл хэлж байна. Үүний эхлэлийг АНУ-д 1919 онд байгуулагдсан, дэлхийд мотор үйлдвэрлэлээр тэргүүлэгч "Камминс" компани тавьсан байна.

Дэлхийн цөөн хэдэн оронд л 12 салбараа байгуулж байсан бол харин 13 дахь салбараа өнгөрсөн долоо хоногт Монголд нээсэн. Өөрөөр хэлбэл, авто машины зүрх нь болох моторыг Монголд үйлдвэрлээд эхэллээ гэсэн үг. Дэлхийд танигдсан энэ компани аль нэг оронд салбараа нээхийн тулд алсыг хардаг. Өөрөөр хэлбэл, Монголд авто машин, автобус үйлдвэрлэх боломж байгааг олж харсан байна. Энэ боломжид түшиглэн манай үндэсний 200 компани кластерийн зарчмаар нэг нэгнээ дэмжиж ажиллахаар нэгдээд байгаа юм. Нэг автобус үйлдвэрлэхэд 11 мянган эд анги шаардагддаг. Бид энэ бүхнийг 100 хувь импортоор авч байна. 

Манай улсын “Экобаз” компани 80 троллейбус, 40 автобус үйлдвэрлэсэн туршлагатай. Ингэхдээ нийт түүхий эд ангийнхаа 90 гаруй хувийг импортоор авч байсан. Харин энэ тоог бодитой өөрчилж 70 хувьд хүргэх боломж, дотоодын 200 гаруй компанид байгааг хэлсэн юм. 5.3 тэрбум төгрөгөөр 20 автобусыг Монголд үйлдвэрлэхэд 1.8 тэрбум төгрөг нь монголчуудын хэтэвчинд үлдэж байжээ.

Үндэсний аж ахуйн нэгж, компаниуд нэгдэж, авто машины эрэг боолт, шил, толь, дугуй, сандал, бариулаас эхлээд олон төрлийн эд ангийг дотооддоо үйлдвэрлэвэл 200 мянган хүн ажилтай болно. 4000 гаруй үйлдвэр байгуулагдах тооцоо байгааг УИХ-ын даргад танилцуулсан юм.

Авто машиныг Монголд угсарч үйлдвэрлэх зорилгоор орж ирж байгаа эд ангиудыг гаалиар татваргүй нэвтрүүлэх агуулга бүхий хуулийн төслийг Засгийн газарт оруулахаар болсон. Энэ хуулийг УИХ-ын гишүүд дэмжиж баталвал үндэсний үйлдвэрүүд кластерийн зарчмаар хөгжиж, бид үйлдвэрлэгч орон болох боломж бүрэн байгааг тэдний төлөөлөл хэлж байлаа. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол Улс авто машины салбарт ажлын байр бий болгох боломжтой   
Үзсэн: 503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй