Шууд Chart

Шинээр мэндэлсэн 500 хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай

2016-03-31 17:36:12

Шинээр мэндэлсэн 500 хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай гэсэн онош сонсож байна. Тэгвэл Шастины нэрэмжит III эмнэлэгийн эмч нар Солонгосын мэргэжилтнүүдтэй хамтран Монголд хараахан хийж чадахгүй байгаа зүрхний  мэс заслыг дахин амжилттай хийсэн байна. Ингэснээр төрөлхийн зүрхний гажигтай төрсөн 13 хүүхдийг аварчээ.

Хүний зүрх минутад 90-120 удаа цохилох ёстой байдаг бол хүүхдийн зүрх түүнээс хоёр дахин олон цохилох учиртай. Гэтэл зүрхний гажигтай хүүхдүүдийн хувьд хэд хэдэн эмгэг хавсарсан байдаг. Тэгвэл ганцхан удаагийн зүрх зогсоох мэс заслаар 4 эмгэгийг төгс эмчилж болдог байна.  

Шастины нэрэмжит III эмнэлэгийн хувьд дөрвөн жилийн турш гадны багтай хамтран Монголд хийдэггүй зүрхний мэс заслаар 50 орчим хүүхдийн амь насыг аварсан. Тус эмнэлэгийн зүрхний мэс заслын тасагт 200 гаруй хүүхэд хяналтад байдаг ч тэднээс амь насны заалттай, цаг хугацаа алдаж болохгүй хүүхдүүдийг энэ удаагийн хамтарсан багийн мэс засалд багтаасан гэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинээр мэндэлсэн 500 хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай  
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй