Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн Cургалтын эмнэлэгийг барихаар болж Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд шавыг нь тавьсан. Энэ бол өчигдөр болсон үйл явдал.
Гэтэл өнөөдөр энэ барилгын ажлын эсэргүүцэж Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөл, зарим төрийн бус байгууллагуудтай хамтран мэдээлэл хийлээ. Тэд улсдаа ганцхан байгаа ховор мод, ургамал бүхий хүрээлэнгээ авч үлдэе. Барилга барихын оронд нийслэлчүүдэд амарч зугаалдаг бас нэг цэцэрлэгт хүрээлэнг байгуулъя гэдэг санаачилга гаргаж, барилгын ажлыг эсэргүүцэж байна. Иргэдийн хувьд “Маш цөөн тоогоор тоологддог эсвэл олон зуун жилийн настай ховор мод, ургамал бүхий энэ цэцэрлэгт хүрээлэнг хэрхэн арчилж хамгаалах вэ, цаашид танин мэдэхүйн чиглэлээр яаж ашиглах вэ гэж бодол уралдуулж явснаас бус хэн нэгэнтэй булаацалдаж, хэрүүл маргаан хийх тухай бодож явсангүй” гэж ярилаа. Учир нь тэд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг зүүн бүсийн амралтын хүрээлэн буюу мини парк болгох Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан санаачилгыг дэмжиж, сүүлийн гурван жилийн турш тус цэцэрлэгийн хогийг цэвэрлэж, хашаа хаалгыг нь засаж янзлах, шинэ төрлийн мод ургамлыг тарьж, иргэдийн төлөөллөөс сайн дурын эргүүл хүртэл томилж, харж хамгаалж байхад барилга барих тухай хууль бус шийдвэрүүдийг гаргасан учраас эсэргүүцлээ ийнхүү илэрхийллээ.
Мөн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг тойруулаад дахин төлөвлөлтөөр орон сууцны барилгуудыг барьж эхэлсэн. Шинээр барих гэж төлөвлөсөн сургуулийн эмнэлэгийг яагаад заавал дахин төлөвлөлт хийгдэж байгаа байршлуудад биш яг хүрээлэн дотор бариулах болсон нь ойлгомжгүй байгааг ч хэвлэлийн бага хурлын үеэр онцолж байлаа. Уг нь бол бусад улс орнуудад ийм төрлийн хүрээлэн 50, 60-аар тоологддог байтал ганцхан байгаа хүрээлэндээ яагаад ийм хайхрамжгүй хандаж байгааг асууж байв.
| АШУҮИС-ийн Cургалтын эмнэлэгийг Ботаникийн цэцэрлэгт барихыг эсэргүүцэв | ||
| Үзсэн: 470 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.