Шууд Chart

Тусгай сургуулиудын туслах багш нарын тоог нэмэх шаардлагатай

2016-04-01 10:36:30

Хэл ярианы хөгжил муу, аутимзтай буюу бусадтай харилцаанд орохдоо муу хүүхдүүдийг сургах, тодорхой  хэмжээний мэдлэг боловсролтой болгоход туслах багшийн үүрэг маш чухал. Гэтэл яг өнөөдрийн байдлаар манай улсын тусгай сургуулиудад туслах багшийн орон тоо хангалтгүй байна. Цөөн хэдэн туслах багш нөөц бололцоогоороо ажиллуулдаг ч тусгай сургуульд суралцагчдын тоо жил ирэх бүр өсч байгаа учраас хаанаа ч хүрэлцдэггүй байна.

Тусгай сургуулиуд туслах багштай байна. 1-5 дугаар ангийнхан туслах багштай хичээллэнэ гэсэн стандартыг мөрдөж байна. Гэтэл өнөөдөр туслах багш нараа 1-2 дугаар ангийнханд л арай гэж хуваан хичээллэж байгааг тусгай сургуулийнхан ярилаа.

Туслах багш хүрэлцээ муу байгаа нь төсөв, хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой. Туслах багш нарт зориулсан төсөв гэж байдаггүй болохоор сургуулиуд дотоод нөөц бололцоогоо ашиглаж, туслах багш нараа ажиллуулж байна. Дээрээс нь туслах багш нарын ажлын үүрэг, оролцооны тухайд ч тодорхой болгох олон зүйл байгааг албаны хүмүүс онцоллоо.

Сүүлийн жилүүдэд тусгай сургуулийн сурагчдын тоо өсч байна. Тэр дундаа хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд олон төрж байгаа учраас туслах багшийн хэрэгцээ дагаад ихэсч байгааг багш нар хэлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тусгай сургуулиудын туслах багш нарын тоог нэмэх шаардлагатай  
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй