Стандартчиллын үндэсний зөвлөл өчигдөр хуралдлаа. Хурлаар санхүүгийн тайлан, Биологийн нэмэлт бүтээгдэхүүн, сурагчийн ширээ, сандал зэрэг 30 гаруй стандартыг баталлаа. Мөн хэрэглэгчдэд ач холбогдолтой чухал стандартуудыг баталсан.
Тухайлбал, хүний биед бүхий л талаар сайн гэдэг тайлбар шошготойгоор ихэвчлэн гаднаас орж ирдэг Биологийн нэмэлт бүтээгдэхүүний стандарт өмнө нь манайд байгаагүй. Тэгвэл өнөөдөр дотоодын эрдэмтдийн боловсруулан гаргаж авсан хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй эм төст бүтээгдэхүүн буюу Биологийн нэмэлт бүтээгдэхүүний стандартыг баталлаа.
Үүнээс гадна хөрөнгө санхүү, барилга, тээвэр зэрэг 9 чиглэлийн 30 стандартыг баталсан юм. Мөн Дахин боловсруулах үйлдвэр, тээврийн хэрэгсэлд тусгай дуут, гэрлэн дохио тавих, хөнөөлт шавжтай тэмцэх зэрэг стандартуудыг ч мөн баталжээ.
| Есөн чиглэлийн 30 стандартыг шинээр баталлаа | ||
| Үзсэн: 430 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.