Шууд Chart

"Илгээлтийн эзэд" 20 сумын малчдад тусална

2016-04-01 16:15:54

Малчдын хамгийн их хөдөлмөр зарцуулж хүн хүчээр дутагдаж байдаг мал төллөлтийн үеэр Баянхонгор аймаг сайн дурын 400-аад залууг малчдад туслуулахаар илгээлээ. Баянхонгор аймгийн эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй. Өнгөрсөн жил тус аймаг 3.7  сая  мал тоолуулсан байна. Хаврын мал төллөлтийн цагаар Баянхонгор аймаг  шинэ зууны  илгээлтийн  эзэд аяныг  өрнүүлж өнгөрсөн жил 15 суманд 230  гаруй хүнийг туслах малчнаар  илгээж байсан бол энэ аян өнөө жил хоёр дахь  жилдээ үргэлжилж байна.

"Илгээлтийн эзэд" аймгийн 20 сумын малчин өрхийнд очиж ажиллах  юм. Сумын  төвд тодорхой эрхэлсэн ажилгүй залуус ч их байдаг. Тэд  сайн  дураараа малчдад  төл хүлээн  авахад нь туслаад зогсохгүй мөн  тэдэнд тодорхой хэмжээний ажлын хөлсийг олгох юм байна. Харин санхүүжилтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын нөөц хөрөнгө болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргах юм байна. Аймгийн хэмжээнд 390  малчин "Илгээлтийн эзэд"-ийг авч ажиллуулах захиалгаа ирүүлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Илгээлтийн эзэд" 20 сумын малчдад тусална   
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй