Шууд Chart

Булган аймагт 2.6 тэрбум төгрөгийн малчны зээл олгожээ

2016-04-01 16:31:24

УИХ-ын дарга З.Энхболдын орон нутгийн томилолт Булган аймагт үргэлжилж байна. Тэрбээр УИХ-ын баталсан хууль, Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй танилцахаар Булган аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцсан юм. Төрийн банкны "Булган" салбар нь нийт 18 нэгж, 76 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд аймгийн санхүүгийн зах зээлийн 28 хувийг хамардаг байна.

Тус салбар нийт 8531 зээлдэгчийн 25.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Нийт зээлийн багцын 79 хувийг тэтгэвэр, малчин, цалин зэрэг иргэдийн хэрэглээний зээл, 9 хувийг хөдөө аж ахуйн, 4 хувийг төслийн, үлдэж буй 8 хувийг бусад төрлийн зээл эзэлдэг байна. Булган салбарын хэмжээнд нийт 662 зээлдэгчид 1.6 тэрбум төгрөгийн малчны зээл нийтдээ 28.9 хувийн хүүтэй байсныг өнгөрөгч хоёрдугаар сард Засгийн газраас баталсан "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд 18 хувь руу шилжүүлжээ. 

Малчны зээлийн хувьд тус аймгийн Төрийн банкны салбараас 1012 харилцагч нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Харин МААҮДДХөтөлбөрийн хүрээнд гуравдугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэл 124 малчинд 452.5 сая төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэйгээр олгосон талаар УИХ-ын даргад тус салбарын захирал Б.Баттүшиг танилцуулав.

Энэ төрлийн зээлийн хүсэлт олноор ирж байгаа бөгөөд гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд 50 гаруй харилцагчид зээл олгосон талаараа танилцууллаа. Мөн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг 92 харилцагчид олгосон байна. Нийт 2.7 тэрбум төгрөгийн эдгээр зээлдэгчийн зээлийн хүү 5 хувь болж буурснаар нийтдээ 913 сая төгрөгийн хүүгийн хөнгөлөлт эдэлж буй юм байна.

 


Булган аймагт 2.6 тэрбум төгрөгийн малчны зээл олгожээ  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй