Шууд Chart

Ургац хураалт энэ сарын 25 –нд дуусна

2013-10-02 13:33:06

Манай улс энэ жил 404.6 мянган тонн буудай, 211.8  мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн таримал тэжээл хураан авна. Харин өнөөдрийн байдлаар 164 мянган тонн үр тариа, 143 мянган тонн төмс, 75 мянган тонн хүнсний ногоо, 24 мянган тонн тэжээлийн ургамал, 10 мянган тонн тосны ургамал хураан авч үр тарианы хураалт 44.1 хувь, төмсний хураалт 72.9 хувь, хүнсний ногооны хураалт 78.4 хувьтай явна. Ус цаг уурын хүрээлэнгээс 10 сарын 10-ны өдрийг хүртэл цаг агаар тогтуун байх талаар мэдээлсэн бөгөөд энэ хугацаанд багтаан ургац хураалтын ажлыг шуурхайлах үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст өгөөд байна. Харин тариалангийн талбайн тоног төхөөрөмж бусад хүчин зүйлсийг урьдчилан тооцоолж 10  сарын 25 гэхэд ургац хураалтын ажил улсын хэмжээнд бүрэн дуусах боломжтой гэж үзжээ.

Нийтэлсэн: Б.Баярт

Ургац хураалт энэ сарын 25 –нд дуусна  
Үзсэн: 1632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй