Шууд Chart

Он гарсаар гадаадын 75 иргэнийг нутаг буцаажээ

2016-04-01 16:44:34

Гурван сая хүн амтай манай улс дэлхийд хүн амын тоогоороо тэргүүлэгч хоёр гүрний дунд оршдог. Тиймээс гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн хэлтсийг 1912 онд Ардын засгийн шийдвэрээр байгуулж байсан түүхтэй. Харин орчин үеийн олон улсын харилцаанд суурилсан гадаадын иргэн харьяатын албыг  15 жилийн өмнө байгуулж, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгон өргөжүүлсний хоёр жилийн ой өнөөдөр тохиож байна.

1990-д оноос өмнө гадаадын иргэн харьяатын асуудлыг олон хэлтэс хуваан хариуцдаг байсан. Харин 2001 оноос Монгол улсад оршин суугч, цагаач, харьяалалгүй иргэдийн бүртгэл, хяналтыг төвлөрүүлэн хариуцах бие даасан байгууллагатай болсноор энэ салбарын хөгжил шинэ шатанд гарсан гэж ахмад мэргэжилтнүүд тодорхойллоо.

Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хилийн чинадад зорчиж буй өөрийн орны иргэд, Монгол Улсад зорчих оршин суух гадаадын иргэдэд дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэхээр ажиллаж байна. Олон улсад ашигладаг цахим виз олгох ажлыг ч нэвтрүүлэхээр судалж эхэлжээ.

Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар 2016 оны эхний хоёр сарын байдлаар 600 гаруй мянган зорчигч, 200 мянга орчим тээврийн хэрэгслийг шалган хилээр нэвтрүүлж, 4562 виз олгож, 257 гадаадын иргэнд захиргааны арга хэмжээ авч, гадаадын 75 иргэнийг албадан нутаг буцаасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Он гарсаар гадаадын 75 иргэнийг нутаг буцаажээ  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй