Шууд Chart

Анхааруулга

2016-04-02 08:04:31

Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотод гадаадын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчдог бөгөөд сүүлийн үед манай улсын иргэд тус хотын хилийн шалган нэвтрүүлэх, цагаачлалын албанд саатуулагдаж, хил нэвтэрч чадахгүй нутаг буцах тохиолдол цөөнгүй гарч байна.

Үүний гол шалтгаан нь тухайн иргэн өмнө нь БНСУ-д зорчихдоо визийн хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар оршин сууж байсан, эрүүгийн болон захиргааны гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан зэрэгтэй холбоотой байна. Мөн буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгаа, биедээ авч яваа бэлэн мөнгөтэй эсэх зэргийг харгалзан тус улсын цагаачлалын албанаас ярилцлага хийсний үндсэн дээр хил нэвтрүүлэх эсэх шийдвэрийг гаргадаг байна.

Иймд БНСУ-ын Чэжү хот руу аялахаар төлөвлөж буй иргэд аялалын зорилгоо нотлох баримт бичгийн бүрдлийг сайтар хангаж зорчихыг анхааруулж байна.

ГАДААД ХЭРГИЙН ЯАМ


Анхааруулга  
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй