Шууд Chart

Ажилласан жилийн нэмэгдлийг 2014 оноос олгоно

2013-10-02 14:20:45

ХАХНХЯ-наас ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийг санаачлан хэрэгжүүллээ.  Хуулийн хэрэгжих хугацаа дууссантай холбоотойгоор салбарын сайд мэдээлэл хийлээ. Хуульд хамрагдах хүсэлтээ 483 мянга 800 хүн гаргаж 100 хувь хамруулсан байна. Хамрагдагсдын 24 хувь нь тав, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмүүлэх боломжтой болжээ. Мөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос олгож эхэлнэ.  Харин тэтгэврийн нас нь болоогүй байгаа иргэдийн хувьд нөхөн тооцуулах хугацааг тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч хүсэлтээ гаргасан үед нь нэмж тооцохоор болжээ.

Нийтэлсэн: Б.Баярт

Ажилласан жилийн нэмэгдлийг 2014 оноос олгоно   
Үзсэн: 3595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Байгалмаа [66.181.161.xxx] 2018-09-04 19:58
Ажилсан жилийн нэмэдэлийн талаар

Бидэнтэй нэгдээрэй